Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

255 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дарга С.Бямбацогт “Одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ирсэн байна. Ерөнхийлөгчийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн нөгөө бүрэн эрх, Ерөнхийлөгчид тавих шалгууртай холбоотой өөрчлөлтийг бас бид нар ярьж байгаа. Төслөөр бол 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилнэ гэж байсан. Ажлын хэсэг дээр бол 2021 оноос 7 дугаар сарын 01 байвал яасан юм гэж ярьсан. Өөр байдлаар бас томьёолоод, шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор шинэ Үндсэн хуулийн орчинд бас Ерөнхийлөгчийн сонгууль явах ёстой байх гэдэг саналууд бас яригдсан. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн байр суурийг сонсъё гэсэн юм. Энхболд даргын микрофоныг өгье” гэж хэлсэн. Улмаар тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нь Зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсэг дээр ойлголцсон зөвшилцлийн утгыг дараах байдлаар хэлж, Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас бус, харин 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөх байр сууриа илэрхийлсэн. Үүнд: “З.Энхболд: Анх санаачлахдаа 2025 байсныг 2021 болгох гэж байгаа юм байна, тийм ээ? Энэ ингэх нь зүйтэй л дээ. Яагаад гэхээр Үндсэн хууль өөрчлөгдсөн байдаг, дахиад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь 2021 болгох нь зүйтэй. Гэхдээ техникийн хувьд ийм хүндрэлүүд гарна, энийг ажлын хэсэг, Байнгын хороо, Улсын Их Хурал харгалзаж үзэхгүй бол болохгүй. Тэрийгээ шинэ сонгуулиас хойш мөрдөнө гэхээр тэрний өмнө явах, 2021 оны 5 дугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгч сонгуулийн хуулиа өөрчлөх ёстой. Тэгэхээр тэр өдрөөс эхэлж мөрдөж болохгүй, ядаж жилийн өмнө, хагас жилийн өмнө мөрдөхгүй болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа 6 жилд 1 удаа гэдгээ хийж чадахгүй, хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа батлаад, тэр хууль баталсны дараа оролцох гэж байгаа хүмүүс нь бэлтгэлтэй байхаар бодоод, ядаж хагас жилийн өмнө Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессуудаа явуулаад, гэхдээ тэр хооронд одоогийн ажлаа хийж байгаа Ерөнхийлөгчийг 2021 онд ажлаа дуусах хүртэл нь ажлаа хийх бололцоог нь хангаж өгөхийн тулд нэг шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байгаа. 25-ыг 21 болгохоос гадна тийм практик шаардлага гарах болов уу.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5