Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

254 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгаа болон ажиллаж байсан иргэн дахин нэр дэвшихгүй, дахин сонгогдохгүй байх агуулгатай. 4.Түүхчилсэн тайлбараар, Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн үйлчлэх хугацааг 2025 оноос эхлэхээр байсныг 2021 оноос эхлэхээр өөрчлөн баталсан нь Ерөнхийлөгчид дахин нэр дэвших, дахин сонгогдох боломжгүй болгосон. 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Энэхүү дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.”, харин нэмэлт, өөрчлөлтийн бусад заалтыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх агуулга туссан байсан. Яагаад гэвэл Үндсэн хуулийн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн текстийн “... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн нь одоогийн болон өмнөх бүх Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихийг болон дахин сонгогдохыг хориглох агуулгатай байсан учраас одоогийн Ерөнхийлөгч (нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан иргэн)-ийн дахин нэг удаа нэр дэвших буюу сонгогдох боломжийг хаахгүйн үүднээс уг заалтын дагаж мөрдөж эхлэх хугацааг “2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас” эхлүүлэхээр тодорхой зааж, ажлын хэсэг болон дэд хэсгийн хүрээнд ийнхүү ойлгож байсан. Улсын Их Хурлын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсэг” (цаашид “Зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсэг” гэх)-ийг байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч нь уг ажлын хэсгийн даргаар ажилласан. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанд тус Байнгын хорооны

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5