253 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад ““нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;” гэсэн утгаар ойлгоно гэж эхний гурван болзлыг заасан байх боловч “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэх дөрөв дэх болзлыг тодорхой тусгаагүй үлдээжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, эсхүл 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй байх” гэсэн Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт агуулагдсан дөрөв дэх болзлыг хуульчлаагүй орхигдуулжээ. 3.Зорилтот тайлбараар, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал нь Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшүүлэхийг болон дахин сонгохыг хориглодог. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалд “Монгол Улсын Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг 6 жилээр зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилнө.” гэж тодорхой бичсэн. Үүний цаад шалтгааныг уг төслийн тайлбарт “Ерөнхийлөгчийг парламент-засгийн газрын харилцааны хяналт-тэнцлийн тэнхлэг байлгах нэг арга бол түүнийг дахин ...[сонгогдох] эрхгүйгээр харьцангуй урт хугацаагаар ...[сонгох] явдал байдаг.” гэж тухайн үед бичжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч дахин нэр дэвших, эсхүл дахин сонгогдохын тулд өөрийн бүрэн эрхийг урвуулан ашиглаж хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог байдлыг халж, ийм сэдлийг зогсооход чиглэсэн агуулгатай өөрчлөлтийг Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулж, Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.” гэснийг хүчингүй болгосонд тооцсон билээ. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулж, Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болгосонд тооцсон нь Ерөнхийлөгчөөр ажиллаж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5