252 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”, Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.” гэж тус тус заасан байв. Эдгээр текст нь Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаагаар сонгох бөгөөд зөвхөн нэг удаа улируулан сонгож болох тодорхой утгатай байсан. Гэтэл 2019 онд Үндсэн хуулийн оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулж, Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосонд тооцсон билээ. ... Ингэснээр Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан аливаа иргэн дахин нэр дэвших, эсхүл сонгогдох боломжгүй болсон юм. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн текстийг харвал “зөвхөн нэг удаа сонгоно” гэж бий. Өөрөөр хэлбэл, “зөвхөн нэг удаа” гэдэг бол одоогийн Ерөнхийлөгч төдийгүй урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан ямар ч иргэнийг Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшүүлж болохгүй, дахин сонгож болохгүй гэсэн шууд, тодорхой, маргаангүй утгатай үг юм. ... 2.Логик тайлбараар, Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшихийг, эсхүл дахин сонгохыг зөвшөөрвөл логик зөрчил үүснэ. 1992 оны Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгчөөр сонгогдох насны доод босго нь “дөчин таван нас” байсан бол 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр уг босгыг өндөрсгөж “тавин нас” болгосон. Иймээс 2021 оны болон дараагийн сонгуулиар тавин нас хүрээгүй иргэнийг Ерөнхийлөгчөөр сонгож болохгүй нь маргаангүй тодорхой. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр сонгогдох насны босгыг өндөрсгөснийг хуульд тодорхой тусгаж хэрэгжүүлээд, харин нэмэлт, өөрчлөлт дэх “зөвхөн нэг удаа” сонгох заалтыг хуульд тодорхой тусгалгүйгээр орхих нь логикийн хувьд зөрчилтэй байна. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгчөөр (1) “тавин нас хүрсэн” байх, (2) “сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” байх, (3) “Монгол Улсын уугуул иргэн” байх, (4) “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн дөрвөн болзлыг тодорхой бичжээ. Гэтэл, Монгол
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5