Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

250 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл удаа сонгоно.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй байх шаардлагыг орхигдуулсан нь дээрх Үндсэн хуулийн зөрчлийг улам илүү лавшруулж байгаагийн зэрэгцээ Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн талаар хянан хэлэлцэж, дүгнэлт гаргаж өгөхийг хүсье.” гэсэн мэдээллийг ирүүлжээ. Хоёр. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Г.Батаа Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” гэсэн заалтыг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” хэмээн өөрчилж, үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан хүн, тодруулбал, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, өнөөг хүртэл ажиллаж байгаа иргэн нь Үндсэн хуульд байгаа “... зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн журмын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвших боломжгүй болсон гэж үзэж байна. Гэтэл Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн энэ журмыг огт харгалзаагүйгээс гадна, тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.”, 5.6 дахь хэсэгт “Монгол Улсын иргэний ... сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, ... саад учруулахыг хориглоно.” гэж хуульчлан, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5