Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

249 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй иргэн нь дахин нэр дэвших эрхтэй хэмээн үзэх тохиолдолд тэрээр нийтдээ 10 жилийн хугацаанд уг албан тушаалыг хаших боломжтой болж, өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд 4 жилийн хугацаагаар 2 удаа сонгогдон ажиллаж байсан нэр бүхий иргэдээс давуу эрхтэй болж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчих нөхцөлийг бүрдүүлэхээр байна. Нөгөө талаас 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй иргэнд болон өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан иргэдэд нэр дэвших эрх, 10 жилийн хугацаагаар Ерөнхийлөгчөөр ажиллах боломжийг олгосон хэмээн зарим хуульчид, судлаачдын тайлбарлаж буйгаар авч үзвэл тэд бүгд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг 10-14 жилийн хугацаанд хаших эрхтэй болж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... зургаан жилийн хугацаагаар ...” гэж заасныг зөрчсөн хэрэг болно. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасан нь урьд өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдож байсан иргэн нэр дэвших боломжгүй хэмээн хязгаарлан тогтоосон, нэг хүний дарангуйлал тогтохоос сэргийлсэн Үндсэн хууль тогтоогчийн хүсэл зоригийн маш тодорхой илэрхийлэл юм. ... Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.” гэж заасан байтал Ерөнхийлөгч нь дахин дахин улиран сонгогдохоор байгаа нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бус эрх мэдэлд хүрэх гэсэн оролдлого болон хувирч засаглалын тэнцвэргүй байдал бий болох нөхцөлийг бүрдүүлэхээр байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5