Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

248 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл энэхүү мэдээллийг гаргагч иргэн Т.Доржханд нь Улсын Их Хурлын гишүүний хувьд “Үндсэн хуульдаа нэгэнт тодорхой зааж өгсөн зүйлээ энэ хуульдаа тодорхой оруулаач” гэсэн байр суурийг илэрхийлж байжээ. Харамсалтай нь Улсын Их Хурлын ажлын хэсгээс болон Улсын Их Хурал дахь олонхийн бүлгийн гишүүдийн зүгээс тодорхойгүй хариулт өгсөн болоод өнгөрсөн. Гэтэл хууль тогтоогчдын зүгээс хууль тогтоох үүргээ хагас дутуу биелүүлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа эрх зүйт төрийн зарчмын нэг бүрдэл болох эрх зүйн тодорхой болон баталгаат байдлыг хангалгүй, эргэлзээтэй, Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдсөн агуулгатайгаар баталсны үр дагавар нь өнөөдрийн байдлаар олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль тогтоогчид, эрдэмтэн судлаачид Үндсэн хуулийн болон уг хуулийн заалтын агуулгыг харилцан адилгүй байдлаар тайлбарлан мэтгэлцэж, эрх зүйн тодорхойгүй байдал үүсэж, хууль дээдлэх болон эрх зүйт төрийн зарчим алдагдсан байдалтай байгаагаар илэрч байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан шаардлагыг бусад хууль тогтоомжид нарийвчлан тусгахдаа Үндсэн хуульд заасан хүрээнд тусгах шаардлагатай байтал Үндсэн хуульд тодорхой заасан шаардлагыг ойлгомжгүй, хоёрдмол утгатайгаар хуульчлах нь Үндсэн хуулийг зөрчиж буй явдал болох нь эргэлзээгүй юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэр дэвшигчид тавигдах шаардлагыг заахдаа урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй байх шаардлагыг орхигдуулсан нь мөн дээрх Үндсэн хуулийн зөрчлийг улам илүү лавшруулж байгаагийн зэрэгцээ Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн зөрчлийн шинжийг агуулж байна. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шаардлагыг тодорхой хуульчлаагүйн улмаас Үндсэн хууль биелэгдэхгүй зөрчигдөх нөхцөл бүрдэж, хэрэв өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүн дахин сонгогдсон тохиолдолд 10-14 жилийн хугацаанд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эдэлж, улмаар нэг хүний засаглалын хэлбэр тогтох нөхцөлийг ч бүрдүүлж болохоор байна. Түүнчлэн одоогийн Монгол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5