247 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл оршин суусан байх; гуравдугаарт, Монгол Улсын уугуул иргэн байх; дөрөвдүгээрт, өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй байх гэсэн шаардлагууд болно. ... Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг парламентын засаглалтай улсын жишигт нийцүүлэн зарим өөрчлөлт, хязгаарлалтыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай байна.” гэж тэмдэглэсэн байна. ... Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталсан хууль тогтоогчийн баримталсан зарчим, чуулганы хуралдаанд илэрхийлсэн байр суурь, төслийн хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдсөн байдал зэрэгт дүн шинжилгээ хийж үзвэл өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүн дахин сонгогдон ажиллахгүй байх гэсэн хуулийн концепцийг баримтлан энэ талаарх өөрчлөлтийг оруулж өмнө сонгогдсон болон цаашид нэр дэвших бүх хүмүүст хамааруулахаар тогтоосон гэж үзэж байна. Үүнийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.” хэмээн тусгасан байсныг батлах үед хасаж баталснаас харж болно. Үндсэн хуульд оруулсан энэхүү нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөж эхлээд байна. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Улсын Их Хурлаас батлахдаа Үндсэн хуулиар тогтоосон “... зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн буюу “өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй байх” гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэнд тавигдах туйлын тодорхой шаардлагыг хоёрдмол утгаар ойлгож тайлбарлаж болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгоод байна. Үүнээс үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “... Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж ...” гэж оруулснаар өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүн дахин нэр дэвших боломжтой мэт ойлгогдохоор хуульчилсан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5