Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

246 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Үүрцайх, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Т.Доржханд нар Үндсэн хуулийн цэцэд хандаж: “... Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан билээ. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад ““нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;” хэлнэ гэж заасан байна. Түүнчлэн мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавих шаардлагыг “Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна: 26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх; 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх; 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.” хэмээн тодорхой болгон хуульчилжээ. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох иргэнд тавигдах шаардлагыг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчилсөн. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн энэхүү эх бичвэрт хууль зүйн хувьд задлан шинжилгээ хийвэл, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь дараах дөрвөн шаардлагыг ямар нэг эргэлзээ, салаа утгагүйгээр хангасан байх ёстой. Үүнд нэгдүгээрт, тавин нас хүрсэн байх; хоёрдугаарт, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5