239 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын Үндсэн хуульд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эдлэх эрх, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүс жендэрийн буюу хүйсийн хувьд адил эрхтэй оролцохыг баталгаажуулан, үнэт зүйл, үнэлэмж нь тэгш байх үзэл баримтлалыг тодорхойлсон байна. 2.Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталжээ. Уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэж тус тус заасан байна. Харин уг хуулийн нэр томьёог тодорхойлсон 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “хүүхдээ асарч байгаа” гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг ойлгохоор тусгасан байна. Дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн эмэгтэй хүнд хүүхэд асарсны тэтгэмжийг олгохоор хуульчилжээ. Энэ нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эрэгтэй хүн буюу эцэг дээрх тэтгэмжийг авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж үзэхээр байна. 3.Эцэг, эхийн хувьд хүүхдээ асрах нь гэр бүлийн болон нийгмийн харилцаанд хүлээх үүрэг, хариуцлагын хүрээнд тодорхойлогдох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байгалиас заяасан, үл өөрчлөгдөх хүйсийн ялгаанаас тэр бүр хамаардаггүй харилцаа бөгөөд эцэг, эхийн хувьд хүүхдээ асрах энэхүү харилцаанаас үүсч байгаа тэтгэмж авах асуудал нь хүйсийн хувьд ялгаатай хандаж, хүнийг эрэгтэй, эмэгтэй байхаас хамааран тодорхойлох хууль зүйн нөхцөл биш байна. Иймд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд тэтгэмж олгохоор заасан дээрх зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн эрэгтэй,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5