Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

238 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчилахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой.” гэж зохицуулсан билээ. Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч улсууд гэрлэлт, гэр бүлийн харилцааны бүх асуудлаар эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах зохистой бүх арга хэмжээ авах бөгөөд, тухайлбал, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр доорхи эрхээр хангана:” гэж заасан ба тус зүйлийн (d) хэсэгт “гэрлэлтийн байдлаас үл хамаарч эцэг эх хүүхэдтэй холбоотой асуудлаар адил эрх эдэлж, үүрэг хүлээх ...” гэж, мөн зүйлийн (f) хэсэгт “хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих, үрчлэх, эсхүл үндэсний хууль тогтоомжоор зохицуулсан төсөөтэй харилцаанд адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд бүх тохиолдолд хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавина;” гэж, мөн конвенцын 5 дугаар зүйлийн (а) хэсэгт “Оролцогч улс аль нэг хүйсийг доорд, эсхүл дээрд үзэх, эсхүл эрэгтэй, эмэгтэйчүүдийн үүргийн талаарх хэвшсэн үзэлд тулгуурласан хохиролтой үйл ажиллагаа, заншил болон бусад бүх дадлыг устгах зорилгоор эрэгтэй, эмэгтэйчүүдийн зан төлөвийн нийгэм, соёлын хэв шинжийг өөрчлөх бүх арга хэмжээг хэрэгжүүлнэ.” гэж оролцогч улсад үүрэг болгосон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд Үндсэн хуульд харшлахгүй олон улсын гэрээг Монгол Улс үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөнө, түүнчлэн дотоодын хууль тогтоомжийн зүйл, заалт Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээтэй зөрчилдвөл олон улсын гэрээний заалтыг баримтална гэсний дагуу эрэгтэй, эмэгтэй хүний тэгш байдлыг хангахтай холбоотой олон улсын гэрээний заалтыг Монгол Улсын Үндсэн хуульд харшлахааргүй бол дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил баримтлах ёстой юм. Дээрхээс үзэхэд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн эхэд тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа заалтууд нь нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийн суурь зарчимд харшлахаар байна гэж үзэж байна.” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5