Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

240 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эмэгтэй хүний нийгмийн амьдрал, гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцох талаарх 11 дэх заалт болон мөн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлээр баталгаажсан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө тэгш байх, хүнийг хүйсээр үл ялгаварлан гадуурхах зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн дээрх зохицуулалтууд нь дам байдлаар хүүхэд асрах харилцаанд эхэд илүү үүрэг хүлээлгэх, эцэг, эх харилцан тэгш эрхтэйгээр чөлөөт сонголт хийж, хүүхдээ асрах боломжийг хязгаарлах зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэхээр байгааг дурдах нь зүйтэй байна. 4.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор баталсан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчилахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй.” гэж, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 26 дугаар зүйлд “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчилах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчилахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой.” гэж, Монгол Улсын нэгдэн орсон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 3 дугаар зүйлд “Энэхүү Пактад оролцогч улсууд түүнд заасан эдийн засаг, нийгэм, соёлын бүх эрхийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэгш эдлүүлэх нөхцөлийг хангах үүрэгтэй.» гэж, мөн Монгол Улсын нэгдэн орсон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцын 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (d) заалтад “гэрлэлтийн байдлаас үл хамаарч эцэг эх хүүхэдтэй холбоотой асуудлаар адил эрх эдэлж, үүрэг хүлээх ...”, мөн хэсгийн (f) заалтад “хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих, үрчлэх, эсхүл үндэсний хууль тогтоомжоор зохицуулсан төсөөтэй харилцаанд адил эрх эдэлж, үүрэг хүлээх ...” гэж тус тус заасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5