Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

237 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бие эхийг дэмжих зорилготой байсан бөгөөд яваандаа хүүхдийн асуудлыг хамруулж, ганц бие эх, түүний хүүхдийг дэмжихэд чиглэгдэж байв. 2005 оноос хуулийн хамрах хүрээ улам өргөжиж ганц бие эцгийн асуудлыг мөн адил авч үзэх болжээ. 2007 оноос хүүхэд өсгөн хүмүүжүүлж буй ганц бие эцэг, эхийн асуудлыг гэр бүлийн хэмжээнд тодорхойлж, өөрчлөн найруулснаар одоогийн Ганц бие эцэг, эхтэй гэр бүлийг дэмжих тухай хууль гарсан байна. Нидерланд Улс нь ганц бие эцэг, эхчүүдийн нийгмийн халамжийг хэрхэн яаж олгохыг хуулиар нарийн зохицуулсан байдаг бөгөөд ганц бие эцэг, эхчүүдийг адил хэмжээнд авч үздэг. Тухайлбал, Хүүхдийн тэтгэмжийн тухай Ерөнхий хууль (General Child Benefit Act-AKW)-аар эцэг, эхчүүдэд 18 хүртэлх насны хүүхдүүдээ асарч, өсгөхөд нь дэмжлэг болгон тэтгэмж олгоно. Үүнд, 18 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хамрагдана. Хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээ нь хүүхдийн наснаас хамаарна. Норвегийн Засгийн газар хамгийн нялх балчир хүүхдүүдэд гол онцгой анхаарал хандуулж байдаг. Хоёр дахь үндсэн тэтгэмж болох хүүхэд асрах тэтгэмжийг (kontantstØtte) 13-23 сартай хүүхдээ асарч буй эцэг, эхчүүдэд олгодог. Дэлхий нийтийн чиг хандлага, олон улсын туршлагыг харгалзан улсын төсөв, эдийн засгийн байдалд нийцүүлэн уг асуудлыг Улсын Их Хурлаас цаашид бодлогын түвшинд авч үзэх боломжтой гэж үзэж байна.” гэсэн болно. Гурав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Монгол Улсын нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээнүүдэд аливаа төрлийн хүйсийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх эрхийг баталгаажуулжээ. Тухайлбал, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 2 дугаар зүйлд “Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой. ...” гэж заасан болно. Түүнчлэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 26 дугаар зүйлд “ Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчилах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5