236 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Түүнчлэн “Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахгүй байх тухай” Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцыг Монгол Улс 1969 онд соёрхон баталсан. Энэхүү конвенцын хамрах хүрээ нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах, мэргэжлийн сургалтад хамрагдах, албан тушаал дэвших, ажлын байр хэвээр хадгалагдах хугацаа зэрэг ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцааны бүхий л хэлбэрт хамаарна. Уг конвенц, зөвлөмжийн дагуу Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас “тодорхой бүлэг хүний онцлог хэрэгцээг хангах зорилгоор авч байгаа түр зуурын эерэг арга хэмжээ”-г ялгаварлан гадуурхалтад тооцохгүй байх зарчмыг баримталдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэр бүхий иргэдийн мэдээлэлд дурдсанчлан “өнөөгийн нийгэмд эцэг нь 0-3 насны хүүхдээ асарч болох бодит (эхийн сүүг орлох хүүхдийн хоол, тэжээл түгээмэл болсон)” гэсэн үндэслэл нь хүүхдийг эхийн сүү орлох бүтээгдэхүүнээр хооллохоос татгалзах олон улс, дэлхий нийтийн чиг хандлагаас ухарсан ойлголт, алхам гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэсэн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. ...” гэсэн заалтуудыг шууд утгаараа зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Харин олон улсын туршлагаас авч үзвэл, нярай, бага насны хүүхдээ асарч байгаа эцгийг эхийн адил авч үзэх, нийгмийн халамжид хамааруулах асуудал илүү түгээмэл болж байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ганц бие эцэг, эхтэй гэр бүлийг дэмжих тухай хууль (Single-Parent Family Support Act) нь 1989 онд батлагджээ. Хуулиар ганц бие эцэг, эхтэй гэр бүлийн тогтвортой амьжиргааг дэмжих, эрүүл, соёлтой амьдралын нөхцөл бүрдүүлэх зохицуулалтуудыг хийсэн байна. Энэ хууль нь анх Ганц бие эх болон хүүхдийн халамжийн тухай хууль нэртэй, зөвхөн өрх толгойлсон ганц
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5