Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

235 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг батлагдахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулиар амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэгт хүсвэл хүүхэд асрах чөлөө олгож, ажлын байрыг нь хадгалахаар заасан боловч хүүхэд асарч байх хугацаанд нь ямар нэг цалин тэтгэмж олгогддоггүй байсан. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэсэн зохицуулалтын зорилго, ач холбогдол нь олон хүүхэдтэй өрхийн эх, эцгийг дэмжих замаар хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад оршиж байгаа бөгөөд хүүхдийн өсөлт, хөгжилтөд 0-3 хүртэлх насанд шимт хоол, тэжээл, сайн асаргаатай байх нь хүүхдийн бие бялдрын болон тархины цаашдын хөгжилд хамгийн их нөлөөлдөг байдлыг харгалзан 0-3 насны хүүхдийг эхийн асрамж халамжид байлгахыг дэмжсэн, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, улмаар нийгмийн эрүүл энх, сайн сайхны төлөө үйлчлэхэд чиглэгдсэн алхам болсон зохицуулалт юм. Энэ үндэслэлээр авч үзвэл Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй зохицуулалтууд нь зөвхөн 0-3 насны хүүхдээ асарч буй ажилгүй эсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хүүхэд асрах чөлөө авсан эцгийн эрхийг зөрчөөд зогсохгүй цаашлаад эмэгтэй хүн л хүүхдээ асрах ёстой гэсэн нийгэм дэх зүй бус ойлголтыг улам бэхжүүлэх сөрөг талтай гэсэн мэдээлэл гаргагчийн дүгнэлтийг үгүйсгэж байгаа юм. Манай улс 1992 оноос Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн Инносентийн тунхаглал, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн олон улсын хуулийн заалтыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг нэвтрүүлсээр иржээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 34/180 тоот тогтоолоор 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч улсаас эхчүүдийг хамгаалахад чиглэсэн тусгай арга хэмжээ, түүний дотор энэхүү Конвенцид заасан арга хэмжээг батлахыг алагчилал хэмээн үзэхгүй.” хэмээн заасан байдаг.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5