234 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байдалд хүргэж байгаа юм. Түүнчлэн өмнө тайлбарласанчлан дээрх зохицуулалтуудын шууд бус боловч зайлшгүй үр дагаврын хүрээнд эхийг хүүхэд асрах талаар эцгээс илүү үүрэгтэй гэх хууль болон орчин цагийн нийгмийн сэтгэлгээнд нийцээгүй, хоцрогдмол үзлийг хөхүүлэн дэмжсэн байна. Иймд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд дээрх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Монгол Улс 1969 оны 5 дугаар сарын 10-ны өдөр соёрхон баталсан Эхчүүдийг хамгаалах тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 103 дугаар конвенцын 4.1, 4.2 дахь хэсэгт “Жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөнд байгаа эмэгтэй мөнгөн болон эмнэлгийн үйлчилгээний тэтгэмж авах эрхтэй. Мөнгөн тэтгэмжийн хэмжээг үндэсний хууль тогтоомжоор тогтоох бөгөөд энэ нь эх, хүүхдийн амьдралын зохистой түвшинд эрүүл, хүүхдийн хөгжлийн суурь үзүүлэлтийн байдлыг хангахуйц байна.” гэж заасан байдаг. Хүүхдийн эрхийн тухай конвенцын Удиртгал хэсэгт хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг дурдсан бөгөөд 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.” гэж заасан. Олон улсын эдгээр баримт бичгүүдийг баримтлан Монгол Улсын Их Хурлаас баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг батлах болсон гол үндэслэл нь хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлогыг хүн амын цонх үе буюу төрөх насны эмэгтэйчүүдийн тоо хамгийн өндөр байх үед хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих, хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах нөхцөлийг хангах зорилгоор баталсан. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5