233 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өөрөө хүсвэл чөлөө авч болно.” гэж тус тус зааснаас үзэхэд эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах харилцаанд адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ёстойг Монгол Улс бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Иймээс хүүхдээ асран хамгаалах харилцаанд оролцож буй буюу хүүхдээ асарч буй эцэг нь эхийн адил аливаа хязгаарлалтгүйгээр тэтгэмж авах эрхтэй байх ёстой. Хууль тогтоогчийн хувьд жендэрийн тэгш байдал тухайн харилцаанд хангагдах нөхцөлийг баталгаажуулах үүрэгтэй юм. Дүгнэвэл, холбогдох хуульд тусгагдсан 0-3 насны хүүхдээ асарч байгаа ажилгүй эсвэл чөлөө авсан эцгүүдийн хүүхэд асрах тэтгэмж авах нөхцөлийг хязгаарласан заалтууд нь зөвтгөгдөх үндэслэлгүй байх бөгөөд тухайн зохицуулалт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм соёлын болон гэр бүлийн амьдралд тэгш оролцох эрхэд халдсан, жендэрийн хувьд мэдрэмжгүй хэм хэмжээ болсон байна. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа иргэд хууль, шүүхийн өмнө тэгш эрх эдэлж, ялгаварлан гадуурхалтаас ангид байх тухай Монгол Улсын Үндсэн хуульд тусгасан төдийгүй дараахь Монгол Улсын олон улсын гэрээнүүдэд ийнхүү тусгажээ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор батлагдсан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчилахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй.”. Монгол Улсын 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 26 дугаар зүйлд “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчилах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчилахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой.”. Гэтэл дээрх Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй зохицуулалтууд хүйсийн байдалд нь тулгуурлан эцэг хүний үндсэн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласнаараа тэдний хууль, шүүхийн өмнө тэгш хамгаалагдах эрхийг зөрчсөн төдийгүй Монгол Улс олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж чадаагүй байх нөхцөл
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5