232 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй зохицуулалтууд нь зөвхөн 0-3 насны хүүхдээ асарч буй ажилгүй, эсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанчлан хүүхэд асрах чөлөө авсан эцгийн эрхийг зөрчөөд зогсохгүй, цаашлаад эмэгтэй хүн л хүүхдээ асрах ёстой гэсэн нийгэм дэх зүй бус ойлголтыг улам бэхжүүлэх сөрөг талтай. Ижил түвшний цалин хөлс бүхий хөдөлмөр эрхэлдэг эцэг, эх хоёрын хувьд асуудлыг авч үзвэл хүүхдээ эцэг нь асарвал тэтгэмж авах боломжгүй, харин эх нь чөлөө авбал тэтгэмж авах боломжтой байгаа явдал нь хүүхдийн эхийг хүүхэд асрах тал дээр илүү үүрэгжүүлж буй явдал мөн бөгөөд энэ нь хууль тогтоогчоос тэтгэмж олгох механизмыг ашиглан хүүхдээ асрах сонголтыг хүүхдийн эхээр хийлгэхэд хүргэх үр дагавартай зохицуулалт болжээ. Монгол Улсад хүүхэд асрахтай холбоотой үүрэг болон эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хэрхэн харж байгааг бусад холбогдох эрх зүйн эх сурвалжаас тодруулбал, Монгол Улсын олон улсын гэрээ Монгол Улсын 2000 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэгдэн орсон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (d) заалтад “гэрлэлтийн байдлаас үл хамаарч эцэг эх хүүхэдтэй холбоотой асуудлаар адил эрх эдэлж, үүрэг хүлээх ...”, мөн (f) заалтад “хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих, үрчлэх, эсхүл үндэсний хууль тогтоомжоор зохицуулсан төсөөтэй харилцаанд адил эрх эдэлж, үүрэг хүлээх ...” гэж, Монгол Улсын хууль, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.”, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ:” гээд мөн зүйлийн 26.2.2 дахь заалтад “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;” гэж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “жендэрийн тэгш эрхийн зарчим: эрэгтэй, эмэгтэй хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн ба бусад харилцаанд тэгш эрхтэй байх, нийгмийн амьдралд адил оролцох, хөгжлийн үр шим, нийгмийн баялгаас тэнцүү ашиг хүртэх боломж, нөхцөлийг хангах;”, 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Монгол Улсын хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн актын хэм хэмжээ нь энэ хуулиар баталгаажуулсан жендэрийн эрх тэгш байдлыг хангах хэм хэмжээг дордуулахыг хориглоно.” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5