Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

231 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэв маягт үндэслэгдсэн байдаг учир эрх зүйн онолын хувьд тухайн хүйсийн ялгамжтай зохицуулалтууд нь зөвтгөгддөг байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтад заасанчлан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй байх ёстой. Хүүхдээ асарч халамжлах үүргийн хувьд ч эх, эцэг хоёр тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх нь зүйн хэрэг бөгөөд энэ нь Монгол Улсын иргэний журамт үүрэг юм. Иймд 0-3 насны хүүхдээ тухайн хүүхдийн эх, эцэг хоёрын аль аль нь асарч болно. Өнөөгийн нийгэмд эцэг нь 0-3 насны хүүхдээ асарч болох бодит (эхийн сүүг орлох хүүхдийн хоол, тэжээл түгээмэл болсон) болон сэтгэхүйн нөхцөл байдал хэдийн бүрэлдэн тогтсон байх бөгөөд түүнийг хууль тогтоогчоос хүлээн зөвшөөрсний илрэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт эцэг нь 0-3 хүртэлх насны хүүхдээ асрах зорилгоор чөлөө авах боломжийг хуульчилсан явдал юм. Өмнө дурдсанчлан хэдий тус хуулийн дагуу эцэгт хүүхэд асарсны тэтгэмж олгох боломж байгаа ч тэр нь маш хязгаарлагдмал тохиолдлуудад боломжтой байгаа нь үндсэн эрхийг үндэслэлгүйгээр явцууруулсан байгаа юм. Тодруулбал, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг эцэг нь авах боломжтой тохиолдлуудад зөвхөн “тэтгэмж авах эх нас барсан, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдол” хамаарч байгаа нь тус эрхийн агуулгыг явцууруулсан байна. Энэ нөхцөлд хүүхдээ тэжээн тэтгэхээс эх нь зайлсхийгээгүй бөгөөд эх, эцэг хоёул ажилладаг байхад эх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанчлан чөлөө авахад хүүхэд асарсны тэтгэмж олгохоор байхад эцэг нь чөлөө авч, эх нь үргэлжлүүлэн ажилласан нөхцөлд олгохгүй байгаа нь үндэслэлгүй зохицуулалт болсон байна. Эхийн хувьд эцгээс илүү өндөр цалинтай, эсвэл ажлын нөхцөл сайтай тохиолдолд эх нь үргэлжлүүлэн ажиллаж, эцэг нь хүүхдээ асрах нь өнөөгийн нийгэм дэх гэр бүлүүдийн гаргаж болох шийдвэр билээ. Гэтэл гагцхүү эх нь ажиллаж, эцэг нь хүүхдээ асарсан гэх үндэслэлээр Үндсэн хуульд заасан эд, мөнгөний тусламж авах эрхээ эдлэх боломжгүй болж байгаа нь Иргэний хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүйсээр ялгаварлагдахгүй байх эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Түүнчлэн эх нь дангаараа ажилладаг, эцэг нь ажилладаггүй бөгөөд хүүхдээ асарч байгаа тохиолдолд тэтгэмж авах боломжгүй байгаа юм. Мөн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журамд эцэгт тэтгэмж олгох тухай нэг ч удаа дурдагдаагүй байгааг дурдах нь зүйтэй юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5