Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

219 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3.Эрүүгийн эрх зүйн хууль буцаан хэрэглэх зарчмыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах талаарх онолын үндэслэл: Эрүүгийн эрх зүй дэх хууль буцаан хэрэглэх зарчим нь Эрүүгийн процесст дараах байдлаар хэрэглэгддэг. Үүнд: I. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл; II. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох; III. Хэргийг хэрэгсэхгүй болгох, яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох; IV. Шүүхийн шийдвэр гаргах; V. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах эсэх; VI. Хэрэгтэн болон ялтан шилжүүлж өгөхөөс татгалзах; VII. Хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа явуулах зэрэг тохиолдол. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн онцлог нь хатуу тогтоосон хэм хэмжээ. Энэ нь уг хуулийн 1.2 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараар илэрхийлэгдэнэ. Үүнд: • Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана. • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална. • Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр, түүнд хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ. • Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан журмыг баримтална. • Гадаад улсын, олон улсын байгууллагын дипломат эрх ямба,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5