218 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулиар хязгаарлаж байгаа нь дараах нийтлэг зарчимтай нийцдэг. Үүнд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан нь төр хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэнд буруутган шалгах хугацааг хууль тогтоомжоор дамжуулан тогтоон илэрхийлж байгаа явдал. Энэхүү Эрүүгийн хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн онцлог, нийгмийн хор аюулын хэмжээ, шийтгэхээр заасан ялын төрөл, хугацаагаар ялгамжтай тогтоох ба зарим тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй. Ийнхүү хуульчилснаар төр дур зоргоор ажиллах, хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах явдлыг хуулиар хязгаарлаж байгаа явдал мөн. 2.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн онолын үндэслэл болон үйлчлэлийн шалгуурыг хэрхэн тодорхойлох тухай: Энэхүү дүгнэлтийг гаргахын тулд Монгол Улсад батлагдсан “... дагаж мөрдөх журмын тухай” 38 хуулийг судлав. Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хамруулаагүй. Эдгээр хуульд байх нийтлэг шинж “тухайн хуулийн тодорхой заалт хэрэгжиж эхлэх хугацаа заасан, хүчингүй болсон хуулийн заалтыг тогтоосон хугацаанд хэрхэн хэрэглэх, өмнө хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа, авсан бүртгэл, зөвшөөрлийг батлагдсан хуультай хэрхэн нийцүүлэх арга, ажиллагааг заасан” байна. 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тус тус батлагдсан “Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-д зөвхөн Эрүүгийн хуультай холбоотой харилцааг зохицуулсан байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт”-д дүн шинжилгээ хийж үзэхэд зөвхөн “хуулийг, хууль бүхэлдээ, хууль хэрэгжүүлэхдээ, өмнө нь үйлчилж байсан хууль, хууль үйлчилж эхэлсэн, өмнөх хууль, эрх зүйн зохицуулалт, хууль буцаж үйлчлэх онцгой тохиолдол” гэж заасан. Харин бусад хууль болон холбогдох хууль тогтоомж гэсэн агуулга илэрхийлээгүй байна. Дүгнэлт, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулиар зөвхөн Эрүүгийн хуулийн үйлчлэлтэй холбоотой нийгмийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин Монгол Улсад үйлчилж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5