Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

220 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дархан эрх эдэлж байгаа хүнийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг Улсын ерөнхий прокурор Монгол Улсын гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан тухайн улс, олон улсын байгууллагаас хүснэ. Эрүүгийн процесст бусад хууль тогтоомжийг ашиглахаар бол заавал тус хуульд дурддаг. Эрүүгийн процессын явцад хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, хууль хэрэгжүүлэгч, оролцогчийн санал, хүсэлтээр Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж нэгжлэг, хураан авах гэх мэт халдашгүй бусад эрхэд халддаг. Ийнхүү хатуу тогтоосон хэм хэмжээтэй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хуулиудын хийдэл, зөрчилдөөний улмаас хэрэгжүүлэгч болон оролцогчид дур зоргоороо авирлах, бусдын эрх зөрчигдөхөөс хамгаалах гол зохицуулалт болдог. Зарим судлаачид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэснийг бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа иш татан хэрэглэх зохицуулалт гэж үздэг. Энэ заалт нь шүүх, прокурор, мөрдөгч үйл ажиллагааны явцад Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомж зөрчихгүй, авлига, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулсан болон төрийн албан хаагчийн хувьд иргэнийхээ хувьд мөрдөх бусад хууль тогтоомж мөрдөх агуулгыг илэрхийлсэн. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хязгаарлагдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заалт хуулийг буцаан хэрэглэхэд баримтлах үндсэн зарчмын зохицуулалт юм. Дүгнэлт, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүй бол Эрүүгийн процесст оролцогчид ашиглах боломжгүй.” гэсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5