217 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл томьёолж байсан. “Хөөн хэлэлцэх хугацаа” гэсэн томьёоллыг 1961 оны Эрүүгийн хуульд тусгаснаас хойш Эрүүгийн эрх зүйд ийнхүү нэрлэж хэвшсэн. Эдгээр хуульд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш “Эрүүгийн хууль”-д заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, эрүүгийн хариуцлагад татаж болохгүй, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй байх гэсэн утгаар тусгагджээ. Эрүүгийн болон Эрүүгийн процессын (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх) эрх зүй нь нэг талаас төр, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулдаг. Энэ утгаараа төр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор гүйцэтгэх алба, мөрдөн шалгах байгууллага, прокурор болон бусад төрийн байгууллагын хүн хүч, техник хэрэгслийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашигладаг. Энэ нь төрийн хууль сахиулах дэг журмыг тогтоохоос гадна эрх зөрчигдөн хохирсон хүн, хуулийн этгээдийг хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж буй үйл ажиллагааны илрэл. Нөгөө талаар төрд буй хүн хүч, техник хэрэгсэл, эрх мэдлийг хэн нэгэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан хязгааргүй ашиглах боломжийг хуулиар зохицуулдаг. Энэхүү зохицуулалтын нэг хэлбэр нь “хөөн хэлэлцэх хугацаа” юм. Хөөн хэлэлцэх хугацаа нь бүхий л төрлийн эрх зүйн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг. Эрүүгийн эрх зүй дэх хөөн хэлэлцэх хугацаа нь бусад эрх зүйн маргаанаас ялгаатай. Бусад эрх зүйн маргаан ихэвчлэн ижил тэгш эрхтэй талуудын хооронд үүсдэг бол эрүүгийн эрх зүйд төрийн хууль сахиулах байгууллага, прокурор, шүүх болон иргэн, хуулийн этгээд гэсэн харьцуулахад төвөгтэй хүч тэнцвэргүй талуудын хооронд үүсдэгээрээ онцлог. Монголын эрх зүйн тогтолцооны онцлогоос хамаарсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хаалттай явагдах, тэдгээрт тавих хяналт нь энэ ялгааг улам нэмэгдүүлдэг. Гэвч иргэн, төр хоёрын хооронд үүсэх харилцааг хуулиар нарийвчлан зохицуулах замаар зохицуулдаг. Тухайлбал, иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, гомдол гаргах эрх, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах, тэдний гаргасан алдаа, дутагдлыг буруутгагдаж буй хүн, хуулийн этгээдэд ашигтай шийдвэрлэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ямар ч ажиллагаа явуулж болохгүй гэх мэт олон зохицуулалтыг дурдаж болно. Хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэх, яллах, гэм буруутайд тооцон шийтгэх ажиллагааг зөвхөн хуульд заасан хугацаагаар хязгаарладаг. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5