216 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3.Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай зөрчилдсөн, хийдэлтэй байсан тул зөрчил, хийдлийг зайлшгүй арилгах шаардлага үүссэн. Тухайлбал, Эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахын тулд мөрдөх байгууллага болон прокурорын зүгээс гэмт хэрэг үйлдсэн хүнийг шуурхай илрүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу тасралтгүй явуулах шаардлагатай бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоож чадаагүй бол эрүүгийн хэрэг үүсгэж, хэн нэгнийг яллагдагчаар татаж болохгүй, эсхүл нэгэнт яллагдагчаар татсаны дараа дээрх нөхцөл байдал тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх талаар Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан байсан. Гэвч Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг хэрэглэхэд практикт хүндрэлтэй асуудлууд гарсан. Иймд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь харилцан зөрчилтэйгөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай уялдаагүй байсан тул хууль болон зүйл, хэсэг хоорондын зөрчил хийдлийг арилгаж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг ижил зарчмаар хуульчлах, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлж өөрчлөх, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тодорхой болгох бодит шаардлагыг харгалзан үзсэн болно. Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчөөгүй байна.” гэжээ. Найм. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 138 дугаар тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг дүгнэлтдээ: “1.Эрүүгийн эрх зүй дэх “хөөн хэлэлцэх хугацаа” хэмээх нэр томьёоны хүлээн зөвшөөрөгдсөн агуулга болон үндсэн зарчмыг нийтлэг байдлаар хэрхэн тодорхойлдог болох: БНМАУ-ын 1926, 1929 оны Шүүх цаазын бичигт “Ялыг үл хэлэлцэх”, 1934 оны Шүүх цаазын бичигт “Шүүх цаазын ёсоор хөөн байцааж үл болох шалтгаан”, 1942 оны Эрүүгийн хуульд “Хуулийн ёсоор хөөн шийтгэж үл болох шалтгаан” гэж тус тус хуульчлан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5