605 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүрэлдэхүүнд ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ. Тав. Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 231 дүгээр захирамжаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... 1. Хууль гаргах замаар Үндсэн хуулийг тайлбарладаг бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурал шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцдог иргэдийн төлөөлөгч “анхан шатны шүүхэд хэрэг, маргааныг хянан хэлэлцэх шийдвэр гаргах эрхтэй хэмээн ойлгож” шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх явцад иргэдээс оролцох оролцооны механизмыг тогтоосон. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлд заасан “бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн ерөнхий зарчим болон “анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулах”-аар тогтоосон тусгайлсан журмыг тус тус удирдлага болгон 3 ба түүнээс дээш тооны мэргэшсэн шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хэрэг, маргаан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч иргэний журамт үүргээ биелүүлэн оролцож тухайн хэрэг, гэм буруугийн талаар өөрийн дүгнэлт гаргах эрхтэй байхаар хуульчилсан билээ. 2. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.1 дэх хэсгийн заалт бол иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах Үндсэн хуулийн ардчилсан ёсны зарчмын илэрхийлэл мөн. Учир нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч оролцох зарчмын эрх зүйн үндэс юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5