Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

603 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тиймээс шүүхийн шүүгчийн хараат бус байдлаар хамгаалагдсан шүүгчид гагцхүү хуульд захирагдан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ханган ажиллаж буйг ил тод харуулан иргэдийн итгэлийг бэхжүүлэх, нөгөө талаар шүүн таслах ажиллагааг хариуцлагажуулахад чухал ач холбогдолтой шударга ёсонд нийцсэн механизм бол иргэдийн төлөөлөгчийн шүүх бүрэлдэхүүн дэх оролцоо юм. Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэдийн төлөөлөгчийн оролцоог энэ түвшинд ойлгож байж үндсэн хуулийн суурь зарчим, зорилго болох иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах бөгөөд энэ нь шүүгчийн хараат бус байдлын зарчимтай зөрчилдөхгүй юм. Ингэснээр шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд нөлөөлүүлэх гэсэн биш харин иргэдэд энэ эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцох боломж буюу Үндсэн хуульт ардчиллын зарчим хуулийн засаглалын зарчимтай хослон хэрэгжиж буйн илрэл болно. Иймд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн иргэдийн төлөөлөгч оролцуулах болон шударга шүүхээр шүүлгэх эрхтэй нийцэж байгаа бөгөөд шүүгчийн хараат бус байдлын зарчимтай зөрчилдөхгүй гэж үзэж байна.” гэжээ. Гурав. Үндсэн хуулийн цэц 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хэлэлцэж Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна гэсэн 04 дүгээр дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтийн үндэслэх хэсэгт: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Бүх шатны шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж зааснаас үзэхэд шүүхийг зөвхөн шүүгч бүрдүүлэхээр байна. 2. Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн нь шүүх бүрэлдэхүүнд хамааралтай байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5