Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

574 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Монгол Улсын Ерөнхий Прокуророос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт: “... Дээрх “давж заалдах гомдол гаргаж болохгүй” гэсэн хуулийн заалт нь ялтан хэдийгээр хуулиар эрх нь хязгаарлагдсан ч ялаа тодорхой хэмжээгээр эдэлж засрал хүмүүжил, нийгэмшсэн байдлаа харуулж хугацааны өмнө суллагдаж, нийгэмд гарч амьдарч, ажиллах гэсэн хүсэл зоригийг шүүх шийдвэрлээгүй хэрэгсэхгүй болгож ялтны давж заалдах гомдол гаргах эрхийг хуулиар хориглож хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж байгаа нь хууль зөрчиж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлд заасан шүүгчийн захирамж нь хорих ял эдэлж буй иргэнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх буюу тухайн иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлэх эсэхийг шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр байна. Шүүхийн шийдвэрээр эрх, ашиг сонирхол, эрх зүйн байдал нь хөндөгдөж буй аливаа иргэн хэрэв хүсвэл давж заалдах буюу дахин хянуулах боломжтой байх учиртай. Энэ нь шударга шүүхийн үйл ажиллагааны гол нөхцөл бөгөөд шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний үндсэн эрхийн баталгаа юм. 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөхөөс татгалзсан шүүгчийн захирамжид ялтан давж заалдах гомдол гаргах эрхгүй байхаар хуульчилсан байна. Ийнхүү хуульчилсан нь хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөхөөс татгалзсан шүүгчийн захирамжид ялтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах боломжийг хааж, шүүхийн шатанд процессын журам зөрчигдсөн, тухайн шийдвэрийн үндэслэл буруу, түүнтэй санал нийлээгүй тохиолдолд Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэж заасны “... давж заалдах гомдол гаргаж болохгүй ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “...

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5