573 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй ...” байх нь мөн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно.” гэх зохион байгуулалт-хууль хэрэглээний эрх зүйн зохицуулалтын уг сурвалж нь билээ. Түүнчлэн, Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэсэн нь нэг талаар шүүхийн хууль хэрэглээний, нөгөө талаар хууль хэрэглээний явц дахь хууль зүйн техникийн болон хэл зүйн /герменевтик/ асуудлуудыг хөндсөн байдаг. Хууль зүйн техникийн хувьд оноон хэрэглэсэн тухайн нэг нэр томьёог нэг агуулгаар хэрэглэх шаардлага тавигддагийг Та бид сайн мэдэх бөгөөд иймгүйгээс хуулийг салаа утгаар ойлгон хэрэглэх, улмаар хууль хэрэглээний хувьд бодит байдал ба хууль зүйн зохицуулалтын хувьд төөрөгдөлд хүрэх үр дагавартай юм. Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлээс Тавин дөрөвдүгээр зүйлүүдэд “шүүх”, “шүүгч” гэх нэр томъёо цөөнгүй дурьдагдсан байх бөгөөд мөн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасны дагуу Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд шүүх шийдвэр, шүүгч захирамж гаргахаар тусгагдсан байна. Гэхдээ шүүгчийн захирамж нь хараахан шүүхийн шийдвэр биш агаад шүүхийн шийдвэр нь эрх зүйн маргааны хууль зүйн шийдэл /Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн дээд шийдвэр байх бөгөөд .../, харин шүүгчийн захирамж нь хууль зүйн шийдэлд хүрэх тодорхой ажиллагааг баталгаажуулсан баримт бичиг билээ. Энэ үүднээс нь хандвал шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхийн хязгаарлалт нь маргааны үйл баримтын ач холбогдлыг алдагдуулахгүйн зэрэгцээ шүүхийн хууль зүйн шийдэлд ч нөлөө үзүүлэхгүй юм. Харин эсрэг тохиолдолд шүүн таслах ажиллагаа нь цаг хугацаа шаардсан, маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй байдалд хүрэх үр дагавартайг дурьдах нь зүйтэй.” гэсэн болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5