Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

433 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нөгөө талаас уг заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн эцсийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн заалт хүчингүй болж үүнтэй адил болон сулруулсан заалт дахин хуулиар тогтоогдох боломжгүй болж Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хэт туйлчилсан хэлбэрт хүргэх үр дагавар үүсэх болно.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан. Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулжээ. Мөн гэмт хэрэгт холбогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх, улмаар Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох боломжийг хязгаарлаж байгаа нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх эрүүгийн эрх зүйн суурь зарчим зөрчигдөхөд хүргэсэн байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. 3. Улсын Их Хурлын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ заагаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5