Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

432 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэсэн байна. Тав. Монгол Улсын Их Хурлын даргын 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр захирамжаар томилогдсон Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Р.Гончигдорж нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “...Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч бид уг асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбар хэвээр байгааг онцлоод дараах товч тайлбарыг нэмэлт болгож байна: 1. Монгол Улсын Үндсэн хуульд тусгайлан халдашгүй байдлыг хуулиар тогтоохыг заасан нь тухайн хүнийг бусдаас ялгаварласан бус, харин тухайн байгууллага, албан тушаалтны чиг үүргээ хэрэгжүүлэх баталгаа болгосон зохицуулалт юм. Иймд тухайн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалт Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг зөрчсөн гэх үндэслэл байхгүй гэж үзсэн. “Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх”, “ялгаварлан гадуурхах" гэсэн эрх зүйн ухагдахууны тайлбар ч ингэж дүгнэх үндэслэл болно гэж үзэж байна. 2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн ‘‘Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ" гэсэн заалтыг зөрчөөгүй бөгөөд энэ хоёр заалтын хооронд зөрчил байхгүй гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5