426 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Улсын Их Хурлын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” 05 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Ц.Энхжин Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэл, нэмэлт тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.” хэмээн заажээ... ...Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заажээ... ...Энэхүү заалт нь тухайн гишүүн гэмт үйлдлийнхээ явцад, эсвэл хэрэг үйлдсэн газартаа эд мөрийн баримттайгаа баривчлагдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, хууль тогтоомжийн дагуу хэрэг үйлдсэн эсэхийг нь тогтоох ажиллагааг явуулж болно гэх агуулгыг илэрхийлж байна. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь тогтоохын тулд хуульд заасан ажиллагааг явуулах шаардлагатай болдог. Гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримтад үндэслэн тухайн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дүнд хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал гарч ирдэг байтал Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр энэ ажиллагаа явагдах боломжгүй болж байна. Учир нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.” гэж заасан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5