391 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хамрагдаагүй шүүгчдийг тухайн эрхэлж байгаа ажилд нь авч үлдэх, хуульчдын дунд явуулж байгаа сургалтыг үл ойшоосон байдал гаргаж шууд Үндсэн хуулийн цэцэд хандаж Үндсэн хуулийн зөрчил байна гэсэн дүгнэлт гаргуулан хүчингүй болгох гэж байгаа нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалтыг зөрчихөд хүргэж байна. Ийм учраас Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;” гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 08 дугаар дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2; 32 дугаар зүйлийн 2; 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;” гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5