Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

390 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэснийг зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ. Тав. Монгол Улсын Их Хурлын даргын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 186 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “...Цэцийн дээрх шийдвэр нь Үндсэн хуулийн цэцээр эцэслэн батлагдвал хуульчдын дунд болоод нийгэмд олон сөрөг үр дагаврыг авчрах тул уг байдлаас сэргийлэх зорилгоор Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Нотариатын тухай, Өмгөөллийн тухай хуулиудад нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн барьж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүдээс гаргаж байсан болно. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар маргааныг хянан хэлэлцэх явцад Улсын дээд шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцэж гэрчилгээ авсан хуульч нь хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаж 3 жил тутам сургалтын тодорхой багц цагаа хангаагүйгээс хуульчийн гэрчилгээг нь хүчингүй болгохоор заасан зохицуулалтыг Шүүхийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд тусгаж өгөөгүйгээс тухайлбал, шүүгч болохоор зорьж байгаа хүн шүүгчид нэр дэвших боломжоо алдах, шүүгчээр ажиллаж байгаа шүүгч тухайн ажилдаа үлдэх боломжгүй болно” гэсэн тайлбар, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хуулийн дээрх зохицуулалт нь Үндсэн хуулийн зөрчил гэхээсээ илүү хууль хоорондын уялдаа холбоо, хуулийг боловсронгуй болгох асуудал байгаа тул Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд нэн яаралтай Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Нотариатын тухай, Өмгөөллийн тухай хуулиудын хариуцлагын тогтолцоонд дээрх хуулийн зохицуулалт хийх нь зүйтэй юм гэсэн хариу тайлбаруудыг хийж байсныг анхаарвал зохино. Улсын дээд шүүх 2007 онд батлагдсан Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд зааснаар нийт хуульчид 3 жил тутмын хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдсан эсэх, багц цагаа хангасан эсэхийг дүгнэн үзээд хууль хоорондын зөрчлийг арилгуулахаар Улсын Их Хуралд хандах байтал өөрсдийн эрх ашгийн үүднээс энэ цаг үеэс өрсөж мэргэшил, ур чадвар, мэдлэгээрээ дулимаг, мэргэшлийн сургалтад

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5