Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

388 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл боловсон хүчин бэлтгэх үндсэн зорилгыг агуулсан ба хуульчийн сургалтад хамрагдах журмыг Хуульч сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл тогтоож байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудтай зөрчилдсөн гэх үндэслэлгүй байна. Энэ нь шүүгчээр ажиллах хүнд Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулиар тавигддаг шаардлагыг агуулгынх нь хэмжээнд өргөжүүлж байгаа ач холбогдол бүхий заалт юм.” гэсэн байна. Гурав. Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 08 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт: “1. Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд зааснаар шүүгчид хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхдээ зохих багц цагийг хангаагүйн төлөө орон тооны бус зөвлөлөөс хуульчийн гэрчилгээг нь хүчингүй болгохоор зохицуулсан нь шүүгчид тавих Үндсэн хуулийн шаардлагыг хэт явцууруулж, Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна. Хуульч сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах орон тооны бус зөвлөл гэрчилгээг хүчингүй болгосноор шүүгч ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болохоор байгаа нь шүүгчийг огцруулах, чөлөөлөх талаарх Үндсэн хуулийн заалтад нийцээгүй байна. Үргэлжилсэн сургалтын багц цагийг хангах үүргээ биелүүлээгүй нь хуульчийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл биш боловч шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч энэ үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд энэ нь мэргэжлийн ёс зүйг баримтлах, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингээ байнга дээшлүүлэх хуулийн шаардлагад нийцэж байна. Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж байгаа хуульч үүргээ биелүүлэх хууль зүйн хариуцлагыг Улсын Их Хурлаас оновчтой тогтоох шаардлагатай байна... 3. Төрөөс хуульч, түүний дотор шүүгчийн мэдлэг, мэргэшлийг байнга дээшлүүлэх, хууль хэрэглэх ур чадварыг нь дээшлүүлэх сургалт зохион байгуулахаар зохицуулсныг, мөн сургалтад хамрагдах журмыг тогтоох субъект нь хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх орон тооны бус зөвлөл байхаар хуульчилсныг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэх боломжгүй байна.” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5