Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

387 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, 3 жил тутам сургалтын тодорхой багц цаг хангаагүй бол гэрчилгээ хүчингүй болохоор заасан нь шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчийн эрх олгох шалгалтад орох, шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бүх хуульчдын мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд тавигдаж байгаа шаардлага болохоос бус тэр хүнийг тухайн ажил мэргэжлээс нь огцруулах үндэслэл болно гэсэн агуулгаар оруулаагүй болно. Тухайлбал: Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д шүүгчид нэр дэвшүүлэхэд Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан байхыг шаардсан болохоос бус Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй тохиолдолд гэрчилгээ нь хүчингүй болж байгаа нь шүүгчийг огцруулах үндэслэл болно гэж заагаагүй болохыг анхаарна уу. 2. Улсын дээд шүүхийн хүсэлтэд: “Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.1., 16 дугаар зүйлийн 16.3., Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3., 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан заалтуудтай зөрчилдөж байна” гэжээ. Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй ба энэ эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь үргэлжлэн явагддаг байнгын ажиллагаатай болно. Цаашид хуулийг боловсронгуй болгох зорилгоор хууль санаачлагчаас Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, түүнд холбогдох хуулиудын төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан тохиолдолд хуулийг боловсронгуй болгох ажил хийгдэх бүрэн боломжтой гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байна... 4. Улсын дээд шүүхийн хүсэлтэд: “Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байна” гэжээ. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн агуулга нь хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн /шүүгчийн албан тушаал эрхлэх сонгон шалгаруулалтад орох, нотариатын болон өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах мэргэшлийн шалгалтад оролцох, прокуророор ажиллах эрх авах шалгалтад орох, мөн дээрх мэргэжлүүдээр ажиллаж байгаа бүх хүн хамаарна/-ний мэргэжил, мэдлэгийг тасралтгүй сургалтаар дээшлүүлэх, цаашлаад хууль хэрэглэх төвшинд ажиллах боломжтой

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5