359 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрх, эрх чөлөөгөө зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж, улмаар шүүхийн “шүүх” эрх мэдлийг хязгаарласан байна. ... ... Гэвч Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн талаархи маргаан буюу санал дахин тоолохтой холбогдсон хэрэг маргаан шүүхээс өмнө маргаан урьдчилан шийдвэрлэх шатанд эцэслэн шийдвэрлэгдэхээр Улсын Их Хурлын сонгуулийн тухай 50.7-д туссан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... эрхтэй”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг нийслэлийн шүүх, сум, сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ... .” гэсэнтэй нийцэхгүй байна. ” гэжээ. Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Загджав Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.7-д заасан “санал хураалтын дүн” гаргах ажиллагаа нь саналын хуудас тоолох ажиллагаа бөгөөд уг ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тусгайлан эрх олгосон сонгуулийн байгууллага болох хэсгийн хороонд олгосон бөгөөд өөр ямар ч байгууллагад энэхүү эрхийг олгоогүй байна. Харин тойргийн хороо хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнг хуульд заасан үзүүлэлтээр нэгтгэж, тухайн тойргийн санал хураалтын эцсийн дүнг гаргадаг. /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.1 дэх хэсэг/ Сонгуулийн санал хураалтын дүнгийн талаархи маргаан шат шатны шүүх, сонгуулийн хороодоор дамжин сунжрах, хугацаа алдах, сонгуулийн дүн гарахгүй удаашрах, үүний улмаас сонгуулийн үр дүн хуульд заасан хугацаанд гарахгүй байх, төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох, цаашлаад төрийн гүйцэтгэх дээд байгууллагыг эмхлэн байгуулах хугацаа хойшлох, хууль ёсоор саналаа өгсөн мянга мянган сонгогчдын төлөөлөл Улсын Их Хуралд сонгогдохгүй байх, сонгогчдын эрх ашиг хохирох зэрэг сөрөг үр дагаврыг арилгах үүднээс
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5