358 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 07 дугаар дүгнэлтийн тухай” 70 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “...Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.7-д сонгуулийн санал хураалтын дүнгийн талаархи маргааныг сонгуулийн дунд шатны байгууллага болох тойргийн хороо эцэслэн шийдвэрлэж байхаар заажээ. Өөрөөр хэлбэл санал хураалтын дүн сонгуулийн хэсгийн болон тойргийн хэмжээнд маргаантай байгаад саналын хуудас дахин тоолуулахтай холбогдон гарсан маргааныг тойргийн хороо эцэслэн шийдвэрлэж байх хэм хэмжээ Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “тогтоогджээ”. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19.10-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд л тойргийн хорооны шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо хянан шийдвэрлэдэг ба санал хураалтын дүнгийн талаархи буюу санал дахин тоолохтой холбогдсон маргааныг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.7-д өөрөөр заасан тул энэ төрлийн маргааныг сонгуулийн төв байгууллага авч хэлэлцэхгүй. Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57.5-д сонгуулийн төв байгууллагын хянан шийдвэрлэх маргааныг тусгайлан заасан бөгөөд уг хэсэгт санал дахин тоолохтой холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх бүрэн эрх Сонгуулийн ерөнхий хороонд олгогдоогүй байна. ... ... Нэгэнт сонгуулийн санал хураалтын дүн буюу саналын хуудсыг дахин тоолох тухай маргааныг Сонгуулийн төв байгууллага хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй тул тухайн асуудлаар үүссэн маргаан нь Үндсэн хуулийн цэцийн харьяаллын бус. Өөрөөр хэлбэл санал тоолох ажиллагаа нь хууль бус байснаас санал хураалтын дүнгийн талаар маргаан гарч дахин санал тоолох тухай маргаан гарвал уг асуудлыг шийдвэрлэх эрх мэдэл Үндсэн хуулийн цэцэд алга байна. ... ... Харин Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.7-д сонгуулийн санал хураалтын дүнгийн талаархи маргаан буюу санал дахин тоолуулахтай холбогдсон хэрэг маргааныг шүүхээс өмнө маргаан урьдчилан шийдвэрлэх энэхүү шатанд эцэслэн шийдвэрлэгдэхээр заасан нь Монгол Улсын иргэний зүгээс улс төрийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5