352 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хамгаалуулах, сэргээн тогтоолгохоор шүүхэд мэдүүлэх хамгаалуулах иргэний үндсэн эрхийг давхар зөрчсөн үр дагавар болж шүүхийн практикт тогтох хандлагатай боллоо. ... ... Гэтэл санал хураалтын үр дүн, санал тооллогын дүн худлаа, хууль бус тухай мэдээлэл авсан нэр дэвшигч нь түүнчлэн сонгогч нь нотлох баримтыг (саналын хуудас болоод түүнд холбогдох баримт) шалгуулан, улмаар "сонгох, сонгогдох" эрхээ хамгаалуулахаар "дахин санал тоолуулах" тухай гомдлыг шүүхэд мэдүүлэх боломжгүй болж, гаргасан ч шүүх нь хүлээж авахгүй байх хэм хэмжээг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 50.7-д тогтоожээ. Шүүгч нь нэгэнт хуульд захирагдах ёстойгоос хойш "хуулиа" барих нь мэдээж. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг шалгаж, Үндсэн хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж өгөхийг гүнээ хүсье.”гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт санал хураалтын дүнгийн талаар гарсан маргааныг шийдвэрлэх эрхийг тойргийн хороонд хамааруулан хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт санал хураалтын дүнгийн талаар гарсан маргааныг тойргийн хороо “эцэслэн” шийдвэрлэж байхаар заасан нь тухайн асуудлаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх сонгогч, сонгогдогчийн эрхийг зөрчихөд хүргэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “...эцэслэн...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ...”гэсэн заалтыгзөрчөөгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5