Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

351 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үед татан буугдвал...тойргийн хороонд хамаарах асуудлаар шүүхэд мэдүүлэх, гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болдог байна" гэжээ. Санал хураалтын дүнгийн талаар аливаа маргаан гарвал тухайн тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэж байгаа нь тогтоосон тодорхой хугацаанд явагддаг сонгуулийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой бөгөөд санал хураалтын дүн, түүнтэй холбоотой аливаа гомдол, маргааныг тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ гэж хугацаа зааж өгч байгаа нь харин ч түр ажиллагаатай байгууллага тул тодорхой хугацааны дотор гарсан гомдол маргааныг шийдвэрлэж байх үүрэг ногдуулсан байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Энд "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай" Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаар дүгнэлтийн Үндэслэл хэсэгт "Аливаа парламентын сонгууль улс даяар нэгэн зэрэг эхэлж товлосон цагт дуусгавар болдог нийтлэг зүй тогтолтой. Энэ нь сонгуулийг улс даяар нэгэн зэрэг саадгүй явуулах үндэс болдог хэмээн үздэг. Иймд сонгуулийн холбогдолтой аливаа маргааныг сонгууль явуулж дуустал шүүх болон хөндлөнгийн ямар нэгэн өөр байгууллага авч хэлэлцдэггүй журамтай байна." гэж тэмдэглэснийг онцлох нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ. Ес. Иргэн Н.Аринболдоос Үндсэн хуулийн цэцэд хандаж 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт тайлбар ирүүлсэн байна. Уг нэмэлт тайлбарт: “... Монгол Улсад Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан хууль ёсны шударга шүүх хараат бусаар ажиллаж байгаа цагт шударга бус сонгуулийн тухай ярих нь илүүц юм. Гэвч Монгол Улсад шүүх эрх мэдлийн бүхэл бүтэн тогтолцоо ажиллаж байгаа боловч сонгуулийн холбогдолтой маргаан нь шударга шүүхийн хяналтын гадна үлджээ. Үүний нотолгоо нь 2008 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа түүнтэй холбоотойгоор олон тооны маргаан үүсч байсан боловч сонгуулийн холбогдолтой нэг ч маргааныг шийдэж чадсангүй эрх мэдэл нь дутлаа. "Шударга бус" сонгуулийн талаар гарсан гомдол, санал шударга шүүхийн хяналтын гадна үлдэж байгаа нь хууль, олон улсын гэрээгээр олгогдсон эрх, эрх чөлөөгөө зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5