290 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Түүнчлэн Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулахаар заасан нь Цэцийн Үндсэн хуулийн үүрэг бөгөөд орж ирсэн асуудлыг ямар дэгээр хэлэлцэх нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх заалтад заасанчлан Улсын Их Хурлын гишүүн хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж, хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах бүрэн эрхтэй билээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан ерөнхий зохицуулалт ёсоор Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж байгаа асуудлаар үүний дотор Цэцийн дүгнэлтийн талаар асуулт асууж, хариулт авч байгаа явдлыг Үндсэн хууль зөрчсөн зохицуулалт гэж үзэхгүй бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааны хэлбэр юм. Харин Цэцийн гишүүн маргааныг хянан шийдвэрлэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдан дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэдэг билээ ...” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд “оруулна” гэж тодорхой заасан байтал 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Цэцийн дүгнэлтийг “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ... танилцуулна” болгон өөрчилж, утга санааг нь гажуудуулжээ. 2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.9, 32.2.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт зааснаар Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга, түүний түр эзгүйд орлогч нь тус тус танилцуулж, уг төлөөллөөс гишүүд асуулт асууж, хариулт авахаар тогтоосон нь шүүхийн бие даасан байдал, Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцийн гишүүний болон шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх боломжийг нээж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5