Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

289 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд “оруулна” гэж тодорхой заасан байтал 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Цэцийн дүгнэлтийг “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ... танилцуулна” болгон өөрчилж, утга санааг нь гажуудуулжээ гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэсэн заалтын дагуу Улсын Их Хурал үйл ажиллагааны дэгээ баталж, Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг хуульчилж өгсөн нь Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд “оруулна” гэсэн заалтыг өөрчилж, утга санааг нь гажуудуулсан гэж үзэж болохгүй. Үндсэн хуулийн тус заалтын органик хууль болох Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нарийвчлан үйл ажиллагааны журмыг хуульчилж өгсөн хэрэг болно. Иймд Монгол Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд дэгээ баталж, тухайн асуудлыг Улсын Их Хурлаар яаж хэлэлцэх эсэхээ тогтоосон дэгийн заалт нь Цэцийн хараат бус байдалд нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлт хийх үндэслэлгүй байна. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Цэцийн 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэх үед Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж “...2006 он хүртэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөвхөн нэгдсэн хуралдаанд оруулдаг. Илтгэгч гишүүн буюу урьдчилан шалгасан гишүүн оруулсан илтгэлийг сонсгодог ийм л дэг журамтай явж байсан юм билээ. Энэ байдлыг 2006 оны оруулсан дэгийн хуулиар өөрчилсөн. Үүнээс болж Цэцийн хараат бус байдалд нөлөө үзүүлж байна гэж Цэц үзсэн” гэсэн тайлбар өгсөн нь үндэслэл болохгүй бөгөөд Улсын Их Хурлаар шийдвэр гаргадаг аливаа асуудлыг Байнгын хороогоор дамжуулан хэлэлцдэг нийтлэг зарчимтай нийцүүлсэн хэрэг мөн. Цэцийн 2010 оны 02 дугаар дүгнэлтэд дурдагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтууд нь Цэцээс маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц, Улсын Их Хурлын гишүүдээс үзэл бодлоо туслгасан, Цэцийн онцгой статусыг зөрчсөн гэж үзэхгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5