Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

206 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нам, эвслийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг заасан 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтын “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “...Аль нэгэн нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчсөн байна. 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ...хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын “хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх” гэснийг тус тус зөрчөөгүй байна. 3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтын “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэсэн хэсгийн үйлчлэлийг 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 4.Энэхүү дүгнэлтийг хүлээн авч, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД П.ОЧИРБАТ Н.ЖАНЦАН Д.НАРАНЧИМЭГ Ц.САРАНТУЯА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5