Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

205 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэлмэгдүүлсэн, аль нэг намд давуу эрх олгосон зохицуулалт гэх хууль зүйн үндэслэлгүй болно. Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...” гэсэн хэм хэмжээг зөрчсөн гэсэн талаар: Сонгуульд оролцогч улс төрийн нам, нэр дэвшигчид сонгуулийн дансанд оруулсан хөрөнгийг хуульд заасан зориулалт, хязгаарлалтын хүрээнд ашиглах, сонгуулийн санхүүжилт, зардлыг нээлттэй ил тод байлгах асуудал нь сонгуулийн тэгш, шударга байдлыг хангах, иргэний улс төрийн эрхийг баталгаатай хангах үндэс болно. Сонгогч нь сонгуульд нэр дэвшигч, сонгогдогчийн үйл ажиллагааны талаар аливаа мэдээлэл, түүний дотор сонгуулийн санхүүжилт, хандивтай холбоотой мэдээлэл авах эрхтэй. Энэ нь сонгуулиар далимдуулан хууль бусаар мөнгө хуримтлуулах, төсвийн хөрөнгийг ашиглах зэрэг санхүүгийн булхайг таслан зогсооход тун чухал. Иймд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтын зохицуулалт нь сонгуулийг нээлттэй ил тод, шударга, үр дүн нь бодитой байх, улмаар иргэдийн сонгуулийн эрхийг хангах хууль зүйн нэг гол баталгаа болсон гэж үзэж байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1.Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах эрхтэй төрийн байгууллага атал түүнд улс төрийн нам, эвслийг өмнөх сонгуулийн зардлын тайланг ирүүлээгүй, хугацаанд нь ирүүлээгүй гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзаж сонгуульд оролцох эрхийг хасах эрх хэмжээг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтаар олгосон нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна. 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ...хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын “хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5