Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

679 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3. Албан тушаалыг адилтган авч үзэх онолын тухайд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалтай адилтган авч үзэх нь онол арга зүйн хувьд үндэслэлгүй байна. Учир нь Монгол Улсын шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх бөгөөд шүүх эрх мэдлийг өөр байгууллага хэрэгжүүлдэггүй. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн гишүүдийнх нь дотроос Ерөнхийлөгч томилдог. Улсын дээд шүүхийн шүүгч нь хууль зүйн дээд боловсролтой, албан ёсны зөвшөөрөл авсан байхаас гадна, түүнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнтэй адил хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шалгуур, шаардлага тавигддаггүй. Түүнчлэн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь шүүгч байх хугацаандаа томилогддог тул эдгээр албан тушаалтнуудыг адилтган авч үзэх нь үндэслэлгүй байна. Иймд иргэн Ч.Жадамбын мэдээлэлдээ дурдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэснийг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуульд заасан албан тушаалтнуудаас зөвхөн Ерөнхийлөгч болон Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болохоор тусгайлан хуульчилсан байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар хуульчилсан бөгөөд түүнийг улируулан томилох эсэх асуудалд Үндсэн хуулиараливаа хязгаарлалт тогтоогоогүй байна. Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” хэмээн заажээ. Ийнхүү Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилох агуулгаар хуульчилсан хязгаарлалт нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг явцууруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар дүгнэлт, 04 дүгээр тогтоолоор уг маргаантай агуулгын хувьд адил

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5