Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

678 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1.Үндсэн хуулийн улируулан сонгох асуудлын тухайд, Үндсэн хуульд улируулан сонгох, томилох боломжтой төрийн өндөр албан тушаалтны эрхийг тусгайлан зохицуулж заасан байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болохоор, Жаран тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгохоор тус тус тодорхой зохицуулжээ.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “... Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэж заасан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг нэг удаа зургаан жилийн хугацаатай томилох бөгөөд улируулан томилох тухай асуудал Үндсэн хуульд тусгалаа олоогүй байна.Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтын агуулгын хүрээнд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт зааснаар “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэж хуульчлан бэхжүүлсэн байна. 2. Хууль дээдлэх зарчмыг баримтлах тухайд, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар аймгийн Ерөнхий аудиторыг улируулан томилох талаарх иргэн О.Ганболдын нэхэмжлэлийг хянаж үзээд 89 дүгээр тогтоол гаргажээ. Уг тогтоолд “Төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмын үүднээс төрийн байгууллага, албан тушаалтан хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэхгүй тул төрийн албаны хугацаатай томилогддог албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дуусахад улируулан томилж болохоор хуульд тусгайлан заагаагүй бол томилох эрх бүхий этгээдэд уг албан тушаалтныг “улируулан томилох эрх олгогдоогүй гэж үзнэ” гэсэн нь жишиг болохуйц бодит баримт гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5