Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

680 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл маргааныг шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн үндэслэлд “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөвхөн Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болохоор заасан атлаа Цэцийн гишүүнийг дахин томилогдоход хязгаарлалт тавиагүй байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Цэцийн гишүүний дахин томилогдох хугацаанд хийсэн хязгаарлалт нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна.” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Монгол Улсын Их Хурлаас2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэсэн заалтын “... нэг удаа ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэсний “... нэг удаа ...” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 3. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН ГИШҮҮД Т.ЛХАГВАА Д.СУГАР Д.СОЛОНГО Д.ГАНЗОРИГ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5