Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

677 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байна.” гэсэн агуулга бүхий мэдээлэл гаргасныг Үндсэн хуулийн цэц 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж 03 дугаартай дүгнэлт гарган шийдвэрлэсэн байх бөгөөд уг дүгнэлтийн “Үндэслэх" хэсгийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болох заалт оруулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөвхөн Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болохоор заасан атлаа Цэцийн гишүүнийг дахин томилогдоход хязгаарлалт тавиагүй байна.Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Цэцийн гишүүний дахин томилогдох хугацаанд хийсэн хязгаарлалт нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна.” хэмээн дурдаж, мөн дүгнэлтийнхээ 1 дэх хэсэгт дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж дүгнэжээ. Улмаар уг маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Их суудлын хуралдаанаараа хэлэлцэж, маргаан бүхий хуулийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэсэн заалт нь өмнө нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэсэн маргаантай агуулгын хувьд адил бөгөөд жишиг болохуйц бодит баримт юм. 3. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг нь Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдохоор санал болгож буй нэр дэвшигчийн болон Улсын дээд шүүхийн, цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд ердийн хуулиар хязгаарлалт тавьж буй явдал бөгөөд энэ агуулгаараа Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна. Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн болон түүнийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж, хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5