676 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Жадамба Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэж заасныг илэрхий зөрчжээ. Үндсэн хуулийн заалтаас үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн дарга нарт Монгол Улсын Үндсэн хуулиар дахин томилогдох болон сонгогдох давтамж, хязгаарыг зааж өгсөн байх бөгөөд харин бусад албан тушаалтанд энэ хязгаар хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд тусгагдсан нэр бүхий албан тушаалтныг дахин томилох, сонгох тухай хязгаарлалт нь зөвхөн Үндсэн хуулиар тодорхойлогдох бөгөөд Үндсэн хуулиас бусад хууль энэ хязгаарлалтыг агуулах нь Үндсэн хуулийг шууд зөрчих агуулгатай байна. 2. Монгол Улсын иргэн Д.Ламжав, Ц.Батхолбоо нар 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр өөрчлөлт оруулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.” хэмээн нэмэлт оруулсан байна. Дээрх нэмэлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.”, түүнчлэн Жаран дөрөвдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал Үндсэн хуулиас давсан хязгаарлалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд оруулсан хэмээн үзэж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5