673 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд өмгөөлөгчийн гүйцэтгэж байгаа мэргэжлийн үйл ажиллагааны онцлогтой холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгээр “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байна.” гэж зааж үйл ажиллагаа эрхлэх хэлбэрийг тогтоосон нь Үндсэн хуулийн зөрчлийн шинж агуулаагүй гэж үзэж байна. 3. Нөхөрлөлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш иргэн хамтран байгуулах бөгөөд нөхөрлөлийн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр, нөхөх хариуцлагыг буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн хөрөнгийн хэмжээгээр бүрэн хариуцна.” гэж зааснаас үзэхэд бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхтэй хоёр ба түүнээс дээш иргэн хамтран хуулийн этгээд байгуулж ажиллах тохиолдолд тус хуулийн этгээд нь “Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл”-ийн хэлбэртэй байна. Нөхөрлөлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх нөхөрлөл энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэртэй байна.” гэж тусгасан нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн зохицуулалттай нийцэж байна.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1. дэх хэсэгт “Хуульч нь энэ хуулийн 24.1-д заасан мэргэжлийн үйл ажиллагааг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, түүнчлэн хуулийн этгээд байгуулан эрхэлж болно.” гэж заасан ба тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн зохицуулалт нь өмгөөллийн үйл ажиллагааг хувийн аж ахуй эрхлэх замаар хэрэгжүүлэх эрхийг хязгаарлаагүй байна. 2. Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1958 оны 6 дугаар сарны 25-ны өдөр баталж, 1960 оны 6 дугаар сарны 15-ны өдөр хүчин төгөлдөр болсон Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5