Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

674 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг “алагчлах” хэмээх ойлголтод хамааруулахгүй” гэж заасан. Өмгөөлөгчийн гүйцэтгэж байгаа мэргэжлийн үйл ажиллагааны онцлогтой холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байна хэмээн хуульчилсан нь дээр заасан алагчлах хэмээх ойлголтод хамаарахгүй байх тул Улсын Их Хурал хууль тогтоох онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээд /цаашид “өмгөөллийн хуулийн этгээд” гэх/-ийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. ...” гэсэн хэсгийг зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Д.СУГАР ГИШҮҮД Ш.ЦОГТОО Д.НАРАНЧИМЭГ Д.СОЛОНГО Д.ГАНЗОРИГ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5